МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ ХАНАХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

МАЛ ХАНАХ УЛАМЖЛАЛТ МЭДЛЭГ

Мал, амьтны цусыг тусгай багажаар хатгаж цус гаргах ажилбарыг ханах гэдэг. “Заслын дээд хануурын увидас, гэм хямралын булингарыг арилгах сарны гэрэл оршвой” хэмээх сударт “Бүхэнд мөншингүй мэргэнийг шүтсэн, асар ариун мэдлэгтэй, сэтгэл төвшин, гартаа уян, ялгаж боддог, зоригтой, шинжээч, үйлэнд түргэн, эмийн болон багаж нь хурц, даралт уур хилэнгүй, эх мэт асрал энэрэл нь бүхэнд тэгш-энэ нь хануур тавьсанаар үйлэнд мэргэн” хэмээжээ. Үүнээс үзэхэд: хануур хийх хүн анатоми, физиологийн өргөн мэдлэгтэй, мал эмнэлгийн оношлигоо эмчилгээний өргөн мэдлэгтэй, практикийн ур чадвартай, мэдрэхүй мэдрэмж сайтай, цэвэр нямбай байх шаардлагатай ажээ. Хануурын хутгыг Монгол дархны уламжлалт аргаар ширгээж хатаасан сайн чанарын гангаар хийдэг. Хануурын хутга нь их, бага, дунд, суман, гурвалжин үзүүртэй, зүү хэлбэрийн, сүх хэлбэрийн гэх мэт байдаг. Ханах аргаар цусыг шинэчлэх, захын мэдрэлийн тор, сүлжээ, судлыг сэдээж цочроох замаар эсийн бүрхүүлийн ханасан ба ханаагүй тосны хүчлийн хэвийн төвшрүүлгийг амархан сэргээдгийг орчин үеийн биологийн шинжлэх ухаан нотолжээ. Хануур гэдэг бол адуу малын гэм архагийг зөв оношилсон суурин дээр цусыг нь тавьж, гэм архагийнх нь хорыг гадагшлуулах багаж. Хануурт өргөн хануур, гурвалжин үзүүрт хануур гэж 2 зүйл байдаг. Өргөн хануурт том, дунд, бага 3 зүйл бий. Гурвалжин үзүүрт хануур нь их, бага 2 зүйл байдаг. Шар усны хануур гэж том өргөн ханууртай төстэй бөгөөд бариулныхаа үзүүрт сүвтэй, энэ сүвээр адууны сүүлний хялгас сүвэлж, шар ус тавихад хэрэглэдэг. Зүүний алхаа бол гүрээний судал, чээжний судал, туурайн зээгний судал зэргийг ханахад хануураа бэхэлдэг тусгай багаж.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу