МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ СЭТЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

МАЛ СЭТЭРЛЭХ ЗАН ҮЙЛ

Монголчууд олон зуун жилийн турш нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн болохоор амьдралынхаа гол эх үндэс болсон мал сүргээ хайрлан хамгаалахын үүднээс малаа од, гал, бурхан, овоондоо даатган сэтэрлэж ирсэн уламжлалтай билээ. Эдгээрээс энд зөвхөн гал, бурхандаа даатган сэтэрлэж ирсэн тухай товч дурдъя. Ямар ч айл өөрсдийн сүсэг бишрэлээрээ малынхаа өсч үржихийг бэлгэдэн, жил бүрийн намар жасаагаа уншуулан бурхнаа тахиулж, даллага авхуулахдаа хамгийн хайртай мал (адуу, хонь, тэмээ, ямаа, үхэр)-аа бурхандаа даатгаж сэтэрлэх буюу хуучин сэтрийг нь сэргээн хадаг, зангиа зүүдэг байсан аж. Тэгэхдээ мал сэтэрлэх гэж буй айл малаа бүрэн хотлуулж, гэрийн эзэн сэтэрлэх буюу сэтрийг нь сэргээлгэх малаа барьж авчран, дүрэлзэн асаж буй галынхаа гэрэлд, бурхныхаа өмнө сэтрийг нь зүүх, хуучныг нь сэргээж, түүний нас зүс, удам угсаа, үр төл, ашиг шим, эзэн хүндээ ямар ач тустайг нь дуудан, мал сүргийнхээ буян хишиг, эзэн хүнийх нь сүлд хийморийг гал, бурхандаа даатгаж, өөдлөн дэвжихийн өлзийтэй үг хэлж, малдаа сүү амсуулан, ижилд нь тавина. Галаа тахиж хонины ясан өвчүү, шаант чөмгөөр тахил тавьж, галдаа өргөнө. Бурхнаа тахихад, хонины баруун хааг шийртэй нь тавьж, шагай буюу борвины ясыг галд хийж түлэн, нүүрснээс нь авч маргааш өглөө нь даллагынхаа уутанд хийдэг байсан аж. Сэтэрлэсэн малыг унаж эдлэх, зодож цохих, харааж зүхэх, хутга мэс хүргэх, худалдах зэргийг цээрлэнэ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу