МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ АМЬТНЫ ЭРХТНЭЭР АНАГААХ АРГА УХААН

МАЛ АМЬТНЫ ЭРХТНЭЭР АНАГААХ АРГА УХААН

Гэрийн мал ба хээрийн малыг олон зуун жил эдлэн хэрэглэх явцад, хүн амьтны өвчин эмгэгийг засан эдгэрүүлэх хүч чадлыг нь олон талаар нээн ашиглаж, бодит амьдралдаа өдөр тутамдаа хэрэглэсээр ирсэн. Малыг эм нэмнэлэг, эмчилгээнд ашиглан хэрэглэх бол Монгол мал аж ахуйн соёлын чухал нэгэн бүрэлдэхүүн хэсэг болно. Таван хошуу малын сүү, халуун уур, мах, яс, цус, чөмөг, шөл, ноос, хялгас, ялгадас, арьс, шир, туурай, эвэр, нугас, шөрмөс зэргийг тус бүр зохих аргаар боловсруулан бэлтгэж, малчин хүн буюу эгэл хүнд үргэлж тохиолддог олон янзын өвчнийг эмнэн засч хэрэглэж ирсэн байна. Үүгээр барахгүй хээрийн /зэрлэг амьтад/ малын ашиг шимийг ч олон зүйлээр боловсруулан, эм болгон найруулж эмчилгээнд хэрэглэсээр иржээ.

Сүүгээр эмнэх ёс: Малын сүүгээр зөвхөн цагаан идээ ундаагаар хэрэглэдэг биш, бас адил бус аргаар боловсруулж эмнэлэгт хэрэглэн өвчин эмгэгээ эдгээсээр ирсэн. Сүүг хүч тамир сул буюу их ядарч зүдрэн туйлдсан хүнд үнээ буюу ямааны халуун сүүг уулгавал удалгүй бие нь тэнхрэн ядаргаа нь тавигдана. Халуун сүү уухад нас залуу, гэм архаггүй, чийрэг, тарга хүч сайтай малын сүүг сонгоно. Тэмээний сүүн тараг уувал бам өвчин эдгэнэ. Сүүн рашаанд орох ёс, малын дотор эрхтнээр-элгээр, зүрхээр, бөөрөөр, цөсөөр, уушгиар, дэлүүгээр, гүзээгээр, тархиар, цусаар, махаар өөхөөр, ясаар, чөмгөөр, арвасаар, сэвсээр, хаагаар, гадар эрхтнээр, сүүлний хялгасаар, эврээр, туурайгаар, ялгадасаар, шээсээр эмнэх ёс мөн байдаг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу