МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ АМЬТНЫГ ХҮЙСЭЭР НЬ ЯЛГАХ НЭРШИЛ ҮГ

МАЛ АМЬТНЫГ ХҮЙСЭЭР НЬ ЯЛГАХ НЭРШИЛ ҮГ

Эцэг адууг азарга, үхрийг бух, эцэг тэмээг буур, эцэг хонийг хуц, харин эцэг ямааг ухна гэнэ. Адуу дотроо нас хүйсээрэ ялгаатай олон төрлийн ялгаатай байдаг. Нэг настайд нь унага, хоёр настайд нь даага, гурван настайд нь шүдлэн, дөрвөн настайд нь хязаалан, таван настайд нь соёолон, зургаан настайд нь хавчиг соёолон, долоон настайд нь их нас гэж нэрлэнэ. Адууны эрийг азарга, эмийг гүү гэнэ. Үхэр сүрэг нь ашиг шим ихтэй бод малын нэг юм. Нялх төлийг нь тугал гэнэ. Хоёр настайд нь бяруу, дараа нь шүдлэн, гуна, гунж, дөнө, дөнж, үнээ, бух шар гэх мэтээр нэрлэнэ.Шар үхрийг тэргэнд хөллөж ашигладаг. Тэмээг дотор нь ботго, тором, шилбэ /гурван наст/, /дөрвөн наст/, эм нь гунж гэх ба эр нь тайлаг ат, ингэ, буур гэж ангилдаг. Мөн тэмээг шүдээр нь ангилахдаа 2 ба 4 шүдтэй бага залуу ат, 6 шүдтэй нас гүйцсэн ат, ингэ, буур хэмээн нэрлэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу