МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ АМЬТНЫГ НАСААР НЬ ЯЛГАХ НЭРШИЛ ҮГ

МАЛ АМЬТНЫГ НАСААР НЬ ЯЛГАХ НЭРШИЛ ҮГ

Эртнээс нааш Монгол түмний гол амин зуулга нь мал аж ахуй болж ирсний хувьд Монгол зон олон таван хошуу малаа их дээдэлдэг бөгөөд таван хошуу малыг нийтэд нь мөн таван эрдэнэ хэмээн хэлдэг. Адуу, үхэр, тэмээ гурвыг бод мал гэх бөгөөд хонь ямааг бог мал гэнэ. Монголчууд таван хошуу малыг эх мал, эцэг мал, төл мал зэргээр нь өөр өөр нэрлэдэг. Мөн тухайн мал болон наснаас хамаарч өөр өөрөөр ч нэрлэдэг. Жишээ нь, Адуу: 1 настай адууг Унага, 2 настай бол Даага, харин 3 настай бол Шүдлэн, 4 настай бол Хязаалан, 5 настай адууг Соёолон, 6 настай адууг хавчиг соёолон, түүнээс дээш настай бол морь, гүү хэмээн хэлдэг. Харин эцэг адууг Азарга гэнэ. Үхэр: Нэг настай бол тугал, 2 настай бол Бяруу, 3 настай бол гуна/эр/, гунж /эм/, дөрвөн настай бол дөнө /эр/, дөнж /эм/ түүнээс дээш бол шар, үнээ хэмээн нэрлэнэ. Эцэг үхрийг Бух гэнэ. Тэмээ: Нэг настай бол Ботго, 2 настай бол тором, 3 настай бол гуна/эр/, гунж /эм, дөрвөн настай бол дөнө /эр/, дөнж /эм/ , түүнээс дээш бол Ат, Ингэ хэмээн нэрлэнэ. Эцэг тэмээг Буур гэнэ. Хонь: Нэг настай бол хурга, 2 настай бол төлөг, 3 настай бол шүдлэн зусаг /эм/, 4 настай бол Хязаалан зусаг /эм/, түүнээс дээш Ирэг, эм хонь гэнэ. Харин эцэг хонийг бол Хуц гэдэг. Ямаа: Нэг настай бол ишиг, 2 настай бол Борлон, 3 настай бол шүдлэн зусаг /эм/, 4 настай бол Хязаалан зусаг /эм/, түүнээс дээш бол Сэрх, Эм ямаа гэдэг. Харин эцэг ямааг Ухна гэнэ. 1 настай алагдаахайг ялман, алтан гургалдайг алтан цуравдай, арсланг гүюг, барыг бамбар, бозлогыг мөндөл, бор гөрөөсийг янгуудай, бөднө шувууг дөндүүнэй, бугыг илүүнэ, булгыг хойв, галууг цурав, гүрвэлийг үрвэл, доргыг ханьс, зааныг тумбага /тугал/, зарааг бөөдий… гэхчлэн нэрлэдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу