МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ АМЬТНЫГ ЗҮСЛЭХ НЭРШИЛ ҮГ

МАЛ АМЬТНЫГ ЗҮСЛЭХ НЭРШИЛ ҮГ

Монголчууын бичиж тэмдэглэснээр зөвхөн адууг гэхэд л 256, бичигдээгүй аман хэлбэрээр 500 янзаар зүслэж иржээ. Малчид малын зүсийг эрт үеэс эхлэн үсний нь өнгөөр ялган нэрлэсээр ирсэн байдаг. Монголчуудын малаа бүртгэх гол арга нь тоолохгүй, зүслэж бүртгэдэг аман хууль болон уламжлагдсан нь нэн гайхалтай. Ингээд малын зүсийг нэрлэвэл, Хонь: хар,  харандан, харлаг, бор, борондон, борлог, шарандан, халзан, хар халзан, шар халзан, бор халзан, хөх, хөх хүзүүт, хар хүзүүт, улаан хүзүүт, хөх шанаат, шар нүдэн, хар нүдэн, бор нүдэн, улаан нүдэн, хөх нүдэн, цахир, хялман, улаан, хар түрүүт, бор түрүүт, хөх түрүүт, хундан, хув, таг, хар толгойт, бор толгойт, улаан толгойт, Ямаа: хөх, хар, улаан, хөх, орог саарал, цагаан, цоохор, сарман, орог, зэгэл, манхан, хар халзан (бүх бие хар зөвхөн магнай халзан), хөх халзан, Адуу: хүрэн, хээр, халтар, ухаа, зээрд, хул, хул алаг, хонгор, цавьдар, шарга, саарал, бор алаг, бор/хөх/, бор алаг/борлог/, цоохор, харлаг, борлог, загал, буурал, халиун, халзан, хээр алаг, хар, шаазгай, хар халтар, улаан буурал, бүүдэн, цагаан, цэгээн Үхэр: цагаан, ягаан, хөх алаг, хар тарлан, улаан тарлан, бор тарлан, ухаа, халзан, хүрэн, бидэртэй хүрэн, улаан Тэмээ: улаан, цагаан, хар, бор, зандан хүрэн гэж зүсэлдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу