МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛ АЖ АХУЙН ХОЛБОГДОЛТОЙ УРИА ДУУДЛАГА

МАЛ АЖ АХУЙН ХОЛБОГДОЛТОЙ УРИА ДУУДЛАГА

Монголчуудын уламжлалт зан  заншилд мал аж ахуйн холбогдолт зан үйл үлэмж байр суурийг эзэлдэг. Тэдгээрийн нэг нь төл авахуулах зан үйл билээ. Төл авахуулах ая дуудлага, тэр дундаа ботго авахуулах зан үйл нь Монгол Улсын яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн үндэсний жагсаалтад орсон өв юм. Монголчууд зуун зууныг дамнан мал сүргээ адгуулан маллаж ирэхдээ малын төрөл тус бүрт тохирсон өөр өөр дохио, ая аялга хэрэглэдэг бөгөөд ингэнд ботго авахуулахад “хөөс, хөөс” хэмээх тухайлсан аялага, дуу-дохиог хэрэглэж ирсэн уламжлалтай. Ийнхүү хөөслөн дуулах, хөгжмийн эгшгээр аргадах явцад тухайн ингэ өнчирсөн, гологдсон ботгыг анхандаа үл тоомсорлон хажиглаж байснаа бага багаар бишүүрхэхээ больж, эцэстээ нулимс унаган уярч, өөрийн ботго мэтээр хайрлаж эхэлдэг байна. Энэ бол Монгол ардын дууны сонсголон, яруу ая эгшгийн нөлөөлөх их хүч юм. Ингийг хөөслөхдөө малчин хүн тухайн ингэ ямар ая аялгуунд уярч, сэтгэл зүйн ямар хариу үйлдэл үзүүлж буйг соргогоор мэдэрч, заримд нь удаан уянгалаг, заримд нь гэгэлгэн хайлган аяыг сонгон эгшиглүүдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу