МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАЛЫН ГЭДЭС ДОТРООР ХООЛ ХҮНС БЭЛТГЭХ АРГА

МАЛЫН ГЭДЭС ДОТРООР ХООЛ ХҮНС БЭЛТГЭХ АРГА

Монголчууд бог болон бод малын гэдэс дотрыг боловсруулан нэлээд олон нэр төрлийн хоол хийдэг ажээ. Үүнээс хамгийн түгээмэл нь чанаж идэх бөгөөд цусыг гэдэс, хос, ходоод, олгойнд цутгах, элгийг нарийн зүсэж сэмжээр бүрэн өлөн гэдсээр ороомог хийх, өрцний махыг сархинаг, хостой нийлүүлэн гургалдай хийдэг. Нугалуурын амыг галд өргөж, зүрхийг бурханд тавина. Хамгийн түрүүнд цуснаас амсах ёстой бөгөөд айл хотныхондоо бүх зүйлээс нь оролцуулан хувь хүртээдэг. Малын гэдэс дотроор бууз, хуушуур, цуйван, будаатай хуурга гэх мэт холимог хоол их хийдэг. Үхэр, хонь ямааны дотор махаар хярамцаг хийх нь нэлээд түгээмэл. Цусыг гэдсэнд нь цутгаж, бөөр, зүрх, элэг, дотор өөхийг хамт гүзээнд нь хийх эсвэл цусыг хуурч борлуулаад махтай хольж гүзээлж хөлдөөгөөд хярамцаг хийдэг. Дотор махыг хэрчиж жижиглэн давс сонгиноор амтлан, гүзээ сархинагт нь боож хийдэг үдмэг /боз, бумбаа/ хэмээх битүү хоол байдаг. Буриадад үхэр, адууны тархийг амталж гэдсэнд нь чихэж хиам маягийн хоол хийдэг бол Баядад адуу, бог малын дэлүүг хөндийлөн зүсэж сэмж, бөөрний өөх чихэн халуун нурманд булж болгодог гэх мэт зарим нутагт малын дотор махаар онцлог хоол хийдэг байна.  Мөн элгийг сэмжээр нь ороон халуун нурманд булж сорс /согож/ хийх нь түгээмэл.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу