МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

МАГТААЛ

МАГТААЛ

Нүүдэлчдийн аж амьдралын өвөрмөц онцлогийг илтгэсэн урлагийн нэг төрөл бол магтаал юм. Урлагийн энэ төрөл ерөөлөөс үүдэлтэй бөгөөд Монголчуудын аж амьдрал, зан үйл, шашин шүтлэг, зугаа цэнгэл зэрэг олон талт амьдралыг тусгадаг. Гавъяат үйл, ололт, амжилтыг магтан сайшааж, баярлан бахадсан сэтгэлийг илэрхийлэн баяр ёслолын үеэр уянгалан дууддаг тусгай зан үйл бүхий уламжлалт яруу найргийн төрөлтийг “магтаал” гэнэ хэмээн урлаг судлаачид тодорхойлсон байдаг. Ерөөлөөс үүсэн бий болсон тул дүрслэн шүлэглэх маяг, зан үйлийн холбогдол, үг хэллэгийн байдал, аялгуулан дуудах зэрэг олон талаараа төстэй боловч “болтугай” хэмээн төгсдөггүйгээрээ ялгаатай. Магтаалыг агуулгых нь хувьд зугаа цэнгэлийн, аж амьдралын, зан үйлийн, шашин шүтлэгийн, мал амьтны хэмээн ангилдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу