МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЛАМЫН ХУВЦАС УРЛАЛ

ЛАМЫН ХУВЦАС УРЛАЛ

Монгол лам нарын хувцас өмсгөлийн загварыг Өндөр гэгээн Занабазар /1635-1723/ зохиосон гэдэг. Эртний Монгол Хүннү дээлний энгэр лам дээлэнд өвлөгдсөн бөгөөд Монгол орны цаг агаарт тохируулан Энэтхэг, Төвдийн буддын лам нарын хувцасны загварыг тусган, судар тарнийн өнгийг бэлгэдсэн улаан, хүрэн улаан, хүрэн, шар, улбар шар өнгийн бөс даавуугаар хийсэн өвөрмөц хувцсыг бий болгожээ. Бурхны шашинт лам нарын хэрэглэдэг гол өмсгөл нь орхимж бөгөөд  4 м урт, 1,5 м өргөн /14 тохой урт, 4 тохой өргөн/, дээлэн дээрээ зүүн мөрөн дээгүүр баруун суган доогуур биеэ ороон нөмөрдөг. Монгол лам нарын хувцсыг энгийн буюу ердийн, номын, ямбаны, зан үйлийн хувцас /цам, сор залах  зэрэгт өмсөх/ гэж ялгаж болно.  Монгол лам нар ердийн үед улаан, шар дээл, хүрэн бүс, улаан орхимж, Монгол гутал, шар өнгийн шовгор малгай өмсдөг. Өвлийн улиралд лам захтай үстэй, нэхий дээл өмсөнө. Хурал мөргөлийн үед номын хувцас өмсөх бөгөөд үүнд “лагай “ хэмээх номт дээл, “шантав” хэмээх хормогч, намжир, донгог, даншин зэрэг өмсгөл, жанч, шашир, рэн-аа хэмээх малгай, “зүгдэр” хэмээх үсний өмсгөл зэргийг хэрэглэдэг. Лам нарын ямбаны хувцас нь тэдний зэрэг дэвийг илтгэх бөгөөд тухайлбал, хар хиазтай шар, улаан хамбан дээл, их бүчит торгон овоодой, хамба торгон жанч, шанам, хилэн малгай зэрэг хувцас өмсгөлийг эдэлж хэрэглэдэг байна.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу