МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КАЗ ХИЙХ АРГА

КАЗ ХИЙХ АРГА

Казахын ард түмний уламжлалт хоолны нэг нь каз юм. Казыг хийхдээ адууг төхөөрмөгц 2 талын 24 ширхэг хавиргыг харвинтай нь авч загсаагаад хоёр хоёроор нь салган давс, сонгиноор амтлан сэврээдэг. Ингэхдээ зузаан өөхтэй тул 4 өндөр хавиргаар каз хийдэггүй байна. Амталж бэлтгэсэн хавиргаа сайтар цэвэрлэсэн нарийн гэдсэнд хийж хоёр үзүүрийг нь бөхлөн 2-3 хоног аргалын утаагаар утдаг. Каз нь хадгалалт даадаггүй адууны махыг удаан хэрэглэх өвөрмөц арга юм. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу