МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КАЗАХ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

КАЗАХ ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Казахчууд нь Түрэг угсааны мусалман шашинтан учир хувцас өмсгөлд нь тэдний угсаа гарвал, шашин шүтлэгийн онцлог тусгагдсан байдаг. Казах эрэгтэйчүүд тэнгэрт толгойгоо харуулдаггүй ёстой тул “келеш” хэмээх хар тоорцог өмсөх буюу цагаан алчуур байнга зүүнэ. Малгайдаа шар шувууны өд хатгадаг нь “аз жаргал авчирдаг” хэмээх бэлгэшээлээс болдог байна. Голчлон хар өнгийн урт богино хүрэм, өмд өмсөнө.

Казах эмэгтэйчүүд хормойдоо хуниас бүхий  цагаан даашинз дээр ханцуйтай, ханцуйгүй урт богино хантааз өмсдөг. Казах эхнэрийн толгойдоо угладаг цагаан нөмрөгийг “шулауш” гэдэг. Казах үндэстний ямар ч улирлын аль ч насны хүмүүсийн хувцас гоёмсог хээ угалз хатгаж чимэглэснээрээ онцлог байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу