МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КАЗАХ ГЭРИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

КАЗАХ ГЭРИЙН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Түрэг гэрийн нэгэн төрөл, матмал уньтай, эсгий бүрээстэй, хатгуур тоонотой Казахын ард түмний уламжлалт гэрийг Казах гэр гэнэ. Бүрдэл: тооно/шанырак/, хана/кэрэге/, унь /уык/, туурга/туырлык/, дээвэр/узук/, өрх/тундук/, хаалга/ечири юм. Гадаад байдлаараа Монгол гэрээс бөмбөгөр, өндөр харагддаг. Казах гэрийн ханыг хийхдээ урт богиноороо янз бүрийн хэмжээтэй, тур савааг хос хосоор нь давхарлан сараалжилж, үдээрээр үдэж, 10 толгойтой хана болгодог. Нэг гэрт ийм 4-8 хана ордог. Ханын толгой нь дэрэвгэрдүү матаастай. Казах гэрийн тооно голчоороо 120см, тоононы цамхрааны өндөр 30см, бариастай ханын өндөр 140см, унины урт нь 210см. Унины бөгсөн хэсэг нь матаастай тул сагалдаргалдаггүй ханын толгойд бэхэлж уядаг /бөгөлдөргөлдөг. Бөгөлддөргөлөх гэдэг нь Казах гэрийн унийг бөгөлдөргө хэмээх оосроор ханын толгойд барьж, бөгтрүүлж уясныг хэлнэ/ Унины тал хэсэг нь махир байдаг. Ийм уньтай гэрийн хана бариастай үедээ 160см-180см хэртэйд хэлбэлзэх жишээтэй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу