МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

КАЗАХ БҮЖИГ

КАЗАХ БҮЖИГ

Монголчуудын олон үндэстэн ястны дотор бие биелгээ, цацал, цаатан, хатрих, тойрон бүжих зэрэг хэлбэрүүд одоо хүртэл уламжлагдаж ирсэн. Энэ нь орчин цагийн бүжгийн шинэ төрөл бий болох үндэс нь болсон. Ардын бүжгийг дотор нь Баруун Монгол ардын биелгээ, Зүүн Монгол ардын бүжиг гэж хоёр хуваана. Баруун Монгол ардын биелгээнд Үзэмчин, Торгууд, Урианхай, Захчин, Казах, Өөлд, Дөрвөд зэрэг биелгээнүүд орно. Баруун Монгол ардын бүжиг нь толгой, мөр, цээжний хөдөлгөөнөөс гарын цацал хөдөлгөөн мөн сэтгэл санаа эд бүгд орно. Казах ард түмэн зэрлэг морьд, эрэлхэг алтан бүргэд шиг зоригтой зан чанарыг бүжгэндээ голцуу тусгадаг. Казах бүжгэнд домбыр, сыбызги хөгжмийн хөг аялгуу бүрэн зохицдог. Казах бүжиг нь нүүдэлчдийн өвөрмөц байдал, тэдний өв баялгийг тод харуулдаг. Тэдний соёлын баялаг байдлыг илэрхийлдэг бүжгүүд нь хурд, хөнгөн, хөгжилтэй, хүч чадал, хатуужилгаараа онцлог юм. Сэтгэл хөдөлгөм аялгуу, дур булаам бүжгийн позууд нь хүмүүсийг маш ихээр татдаг тул та өөрөө бүжиглэж байгаа юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг. Бүжиг нь ихэвчлэн “мөрний хөдөлгөөн”, “морины гишгүүр” болон бүжгийн зоригтой ур чадварыг харуулсан бусад хүчтэй хэмнэлтэй хөдөлгөөнүүдийг ашигладаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу