МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ИСЛАМЫН ШАШНЫ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛ

ИСЛАМЫН ШАШНЫ ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛ

Казахууд хөдөөлүүлэх зан үйлийн хувьд зөвхөн газар дор булах хэлбэрийг сонгон хэрэглэсээр өдийг хүрчээ. Естiрту буюу гашуудлын мэдээ дуулгах: Казах түмэн нас барсан хүний ойр дотныхонд гашуудлын мэдээг дуулгахдаа хэн нэгэн хүнээр дамжуулж дуулгадаг. Ингэхдээ нас тогтсон, дунд эргэм юм уу хижээл насны эсвэл ахмад настай хүнийг мэдээ дуулгах айл руу явуулна. Ингээд гашуудлын мэдээг дуулгахдаа шууд хэлэх бус тойруу маягаар шүлэгчлэн хэлдэг нь өдийг хүртэл уламжлагджээ. Талийгаачийн цогцсыг нас барсан өдөр нь угаадаг ба энэ угаалгыг “женил” дэрэт” буюу хөнгөн угаалга гэж нэрлэнэ. Ингэсний дараагаар цагаан даавуу дэвсэн хэвтүүлж дээгүүр нь цагаан даавуу бүтээнэ. Ингэхдээ гэрийн баруун талд байрлуулан орны урдуур хөшиг татан халхална. Тэр шөнөдөө ахмад настай хүмүүс болон түүний ойр дотны ах дүүс цогцсыг сахиж хонодог. Нутаглуулахаас өмнө дахин угаалга хийж өөд бологчийг хувцаслах зан үйлийг үйлдэнэ. Ингэж өмсүүлсэн өмсгөлийг Ахырет хэмээн нэрийддэг. Ахырет өмсүүлсэн цогцсыг оршуулах өдрийн өглөө дахин угаах буюу их угаалга хийх ёс бий. Жаназа шыгару буюу талийгаачийг энэ ертөнцөөс нөгөө ертөнц рүү явуулах, түүний нүглийг наминчилж хөнгөлөх зорилготой шашны зан үйл үйлдэгддэг. Казах ёсонд нутаглуулах газрыг сонгохдоо талийгаачийн өвөг дээдэс, өвөө эмээ, ахан дүүсийн хажууд оршуулна. Газрыг нь зогсоо хүний толгой харагдахтай үгүйтэй гүнзгий ухна. Шарилыг шороогоор дарж булахгүй. Нүхний амыг байгалийн хавтгай чулуугаар таглаж дээр нь гарсан шороог овоолон гадуур нь чулуу юм уу, тоосго өрж дөрвөлжилнө. Эсвэл гадуур нь бунхан барина.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу