МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ИКЭЛ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

ИКЭЛ ХӨГЖИМ ТОГЛОХ УРЛАГ

Икэл хуур буюу Ихэл, Игил, Икил (Түрэгээр: ик- хоёр, кэл- хэл, дээс, чавхдас) нь эртний Ойрад Монголын нумт, чавхдаст хөгжмийн зэмсэг юм. ТуваАлтайн Урианхайчууд “Икил”, Хакасчууд “Ыых” хэмээн нэрлэдэг. Баруун Монголд икэлийн татлага ба бий биелгээний татлага хэмээх өөр өөр зориулалттай татлага бий. Биелгээний ая аялгуу нь тогтсон нэр устай, биелэх хөдөлгөөнд тохирсон аялгуу байдаг бол икэлийн татлага нь ямар нэгэн домогт ая аялгуу, мал амьтны үйл хөдлөл, алхаа гишгээ, тэдгээрийг төсөөлж дуурайх, уул усны чимээ, мал амьтны дуу, шуугиан, бугын урам, бухын урам, хургаа голсон хонь, ишгээ голсон ямаа, ботгоо голсон ингийг аргадах ая, “Сариг цагаан ингэ”, “Жороо морины явдал”, “Балчин хээрийн домог”, “Эйвийн голын усан”, “Дөрвөн Ойрадын уриа”, “Өрөөлт шарга морь”, “Бээжин шар ат”, “Үен улаан цар” г.м баялаг олон төрөл байдаг. Хуур, икэл нь уртын дуу, бий биелгээнээс гадна үлгэр, тууль, ерөөл, магтаал зэрэг ардын аман билигийн олон төрлүүдтэй ая хамсарч, тэдгээрийн салшгүй нэг махбод нь болж байдаг. “Икэл бол морин хуурын эцэг нь” гэдэг. Бидний өвөг дээдсийн уламжилж ирсэн татлагуудыг икэл хуураар өнөө тоглодог. Эхний, дунд, хойд татлага гэх зэргээр хуурдаж байхдаа хуурдагч хүн өөрө биеэ хөдөлгөдөг. Икэл хуурыг эрт цагаас гэрийн сургалтад хэрэглэж байсан. Орчин үеийн хуурууд их чанга дуутай, тоглолтын зориулалтай. Харин икэлээр гэр болон айл хотлоороо л тоглоно. Ямаа, ботгоны ширээр хийдэг. Эрт цагт сайхан морьтой нэгэн залуу байжээ. Түүнийг гадаад улсын нутагт явахад морь нь үхэж гэнэ. Залуу хайртай хүлгийнхээ дэргэд гашуудан суутал салхи гарч мориных нь дэл, сүүл салхинд исгэрэн дуугарчээ. Тэгэхээр нь тэр дууг гаргах хэрэгтэй гэж бодоод залуу нимгэн ширээр нь хуур хийж, сүүлний хялгасаар нум урлаж хууртай болсон тухай домог байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу