МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗҮҮ ТАВИХ АРГА УХААН

ЗҮҮ ТАВИХ АРГА УХААН

Зүү эмчилгээ их эртнээс улбаатай. Зарим ном сударт бичсэнээр бол сэлэм, жад хэрэглэн дайтах болсон үеэс л анхны суурь нь тавигдсан гэж үзэх нь бий. Өөрөөр хэлбэл, дайсныхаа хаана нь хатгавал хөнөөж болох, эсвэл түр ухаан алдуулж болох туршлагад л суурилсан бололтой. Ерөнхийдөө бол хүний биеийн хаа сайгүй байх биологийн идэвхтэй цэгүүдэд зүүгээр хатгаж буюу төөнөж нөлөөлөн биеийн эсэргүүцлийг сайжруулах, эрч нь суларсан мэдрэлийн дамжуулалтыг сэргээх, эмгэг өвчин үүссэн хэсэг рүү илүү олон мэдрэл, цусны урсгалыг хандуулах зэрэг олон талын үйлчилгээг зүү, төөнүүр, иллэг хэлбэрээр үзүүлдэг эмчилгээний нэг төрөл хэмээн ойлгож болно. Зүүний тусламжаар зөвхөн мэдрэлийн ажиллагааг сэргээгээд зогсохгүй бас мэдрэлийн дамжуулалтын чиглэлийг өөрчлөх, бүр зогсоох зэрэг нөлөөг ч үзүүлдэг. Жишээ нь, зүү, төөнүүр эмчилгээ их хөгжсөн Солонгос, Хятад, Вьетнам зэрэг улсуудад зүү тавин мэдээ алдуулж мэс засал хийх арга өргөн нэвтэрсэн байдаг. Манай орны хувьд зүү төөнүүр эмчилгээ харьцангуй эрт хөгжсөн төдийгүй анхны хэлбэрүүд нь малчин ардын дунд үүссэн байх магадлалтай. Өнөөдөр ч гэсэн манай малчид өвдсөн, гэмтсэн малдаа хатгалт хийх, цус ханах зэргээр эмчилсээр байдаг нь үүний нотолгоо мөн. Зүү эмчилгээ хийхэд зориулсан алт, мөнгө, ган, зэс зүүнүүд байдаг. Ямар өвчин эмгэгт хэрэглэх гэж байгаагаас хамааран зүүгээ сонгох боловч хатгах цэг нь адил учир үйлчилгээ нь үндсэндээ ижил гэж үздэг. Гэхдээ алт, мөнгө зэрэг металлууд нянг зайлуулах, халдвараас хамгаалах чанараараа харьцангуй дээр гэх нь бий. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу