МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗҮМБЭР УРЛАЛ

ЗҮМБЭР УРЛАЛ

Монгол зураг, гоёл чимэглэлийн урлагийн нэг төрөл. Янз бүрийн нунтаг хэмэрлэгийг маажин тос, банлагийн ханасан уусмал зэргээр зуурч өтгөрүүлсэн өнгөт зуурмагийг “зүмбэрлүүр” гэдэг багажаар загвар зургийн дагуу гоожуулан хээ угалз, дүрс гаргахыг “зүмбэр” гэнэ. Монголчууд байгалийн гаралтай хэрэглэгдэхүүнийг нарийн нунтаглан хийсэн зүмбэрээр авдар сав, ахуйн хэрэглээний зүйлээс авхуулаад тахил шүтээн урлалын бүтээлд хүртэл зүмбэрийн аргыг хэрэглэдэг эртний уламжлалтай. Зүмбэрийг хөдөсний шар цавуу, шаазангийн цагаан шороо, гантиг, шохой, өөхөн цагаан болон шүрмэсэн чулуу, торгон элс зэргийг нунтаглан хольж зууран зүмбэрлэдэг. Зүмбэрлэхдээ тохируулан төрөл бүрийн хайч наалдамтгай шавар, гантиг чулуу, шаазан, аргал, ясны үнс, хадны хаг, шилний үүрмэг, шохойн будаг, торгон элс тохиромжтой боловч анхаарах нэгэн зүйл гэвэл тохирсон найрлага, тодорхой жорын дагуу аль нэгийг нь төмөр ууранд нүдэж, нарийн шигшүүрээр шигшиж, гурил шиг хэмэрлэг болгон усаар зуурч наалдуулах зүйлийг нэмж хийн хонуулсаны дараа зүмбэрдэхэд болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу