МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗҮЙР, ЦЭЦЭН ҮГ

ЗҮЙР, ЦЭЦЭН ҮГ

Зүйр, цэцэн үг бол хүний аж төрөх ёс, зан үйл, амьдралын олон талтай үзэгдэл юмсыг нэг төрлийн адил ойролцоо төрх байдлаар адилтган зүйрлэж, далдуур утгаар хүний сэтгэл хөдлөм дүрслэлтэй мэргэн цэцэн үгээр илэрхийлдэг хэвшмэл хэллэг юм. Хоёр буюу дөрвөн мөрөөр үгийн толгой ба сүүл эцсийн үеийг холбож шүлэглэсэн хэлбэртэй байдаг байна.  Зүйр, цэцэн үг бол өвөрмөц хэллэг, хэлц үгтэй ойр төстэй, бодит байдлын уран яруу бичлэг зураг болсон аман зохиолын нарийн нийлмэл төрөл. Зүйр, цэцэн үгст олон үеийн туршид хамт олны туршлагаар батлагдсан сэтгэлгээний үр шим, өвөрмөц бодрол, гүн ухааны гаргалгааг уран цэцнээр хэлсэн байдаг. Цэцэн үг шинжлэх ухааны аргаар юмны шинж чанарыг тодорхойлж байхад зүйр үг уран зохиолын аргаар нэг юмыг нөгөөгөөр дамжуулан илэрхийлж байдгаараа ялгаатай. Цэцэн үг гүн утга, цэцэн мэргэн санааг гол болгодог бол зүйр үг нь дүр дүрслэл, уран санааг гол болгоно. Зүйр, цэцэн үг бол нэг төрлийн сурган хүмүүжүүлэх сурах бичиг юм. Жишээ нь Монгол орны жилийн дөрвөн улирал мал ахуйн соёлтойгоо амин холбоотой болохыг дүрслэн “Арилах тэнгэр хаяанаасаа цэлмэх Орох тэнгэр оройноосоо онгойх”, байгаль дэлхийн байнгын улиран хувьсагч чанарыг ажиглан “Цаг цагаараа байдаггүй Цахилдаг хөхөөрөө байдаггүй”, хүүхдийн хүмүүжилд анхаарч “Эрхийг сурхаар Бэрхийг сур”, “Бага залхуугаас Их Залхуу” гэх мэт сургасаар иржээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу