МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗЭЭГТ НААМЛЫН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ЗЭЭГТ НААМЛЫН УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Оёж мэтгэхуламжлалт урлалын цогц болсон томруун (монументаль) төрөл бол зээгт наамал юм. Зээгт наамлын дүрслэлийг бөс, торгомсог эдээр бүтээн хайчилж, хөвөөгөөр нь зээг даруулан бөхөлж урладаг. Зээгт наамлын урлалын онцлог шинж нь эх загварыг зураач бүтээж, эмэгтэйчүүд олуулаа нийлж хатгамалчин бүр дүрслэлийн тодорхой нэг хэсгийг мэтгэж хийдэгт оршино. Энэ нь нэг талаас хамтын бүтээл, нөгөө талаас уран хатгамалчид тодорхой төрлөөр мэргэжин чадваржих сургууль болдог байна. Зээгт наамал буюу торгон зураг нь, Монголчуудын урлахуйн өвөрмөц сэтгэмж, гарын нарийн ур, сэтгэлгээний давтагдашгүй байдлыг илтгэсэн ховор содон урлагийн төрөл юм. Хүннү булшнаас олдсон ширмэл урлалыг өнөөг хүртэл хадгалагдаж ирсэн зээгт наамлын анхны бүтээлийн бодит дурсгал гэж үздэг. Олон мянган жилийн явцад төгөлдөржин хөгжиж ирсэн энэ урлаг, өөр улс үндэстэнд бараг үгүй бөгөөд Монголын дүрслэх урлагийн үнэт ховор өв гэж судлаачид нотолдог. Бишрэл хүндэтгэлийн агуулгыг илүүтэй илэрхийлдэг, чимэглэлийн урлалын энэхүү бүтээлийг торгоор өнгө хоршуулан зохиомжилж, торгон утсаар зээглэн тодруулж, эрдэнийн чулуугаар чимэн бүтээдэг тул уран зургаас эрс ялгаатай, илүү эрхэмсэг үнэ цэнэтэй чамин тансаг байдаг. Нөгөө талаас уран бүтээлчээс нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр шаардах бөгөөд материалын сонголт, нарийн нямбай ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг онцлогтой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу