МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗЭВ НҮҮЛГЭХ ХАРВАА

ЗЭВ НҮҮЛГЭХ ХАРВАА

Монгол Улсын дорнод талын хэсэгт тархаж байсан нэгэн төрөл харваа. Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм. Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулахдаа хэн хэчнээн сумыг хол харвасныг харгалзан шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрч гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт – Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт байв. Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу