МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

УЛАМЖЛАЛТ УРАН ХАТГАМАЛ, ОЁДЛЫН УРЛАЛ

УЛАМЖЛАЛТ УРАН ХАТГАМАЛ, ОЁДЛЫН УРЛАЛ

Энэ нь эртнээс уламжлагдсан оёж мэтгэх, нэхмэл, хатгамлын урлал, учиг шингээхүйн ур ухаан юм. Оёж мэтгэхэд бяцалж, томж, ээрч, эрчилж, мушгиалж элдэв янзаар бэлтгэсэн ноос, мяндас, шөрмөс, шандсан болон ургамлын иш, навч, түүнчлэн цахилдган утас хэрэглэдэг. Түүнд засч ирэлсэн эртний чулуун зүү, хожим ясан зүү, дараа нь зэс, хүрэл, төмөр зүү, тэвнэ хэрэглэдэг. Нүүдэлчид зүүгээ биедээ авч явахад зориулсан зүүвчийг олон янзын хэлбэр, хээ угалзтай болгон зохион бүтээсээр иржээ. Оёж мэтгэх, нэхмэл хатгамлын урлал нь зүү ороох, задгай утсан хатгамал, битүү хатгамал, сүлжээ зангилаа, дэгээ зүүний хатгамал, нохойн шүд хатгах, утсан ороомол, торон сүлжмэл, туузан хатгамал, загасан нуруу хатгах, хонин холбоо, хэрээс оёдол, шүр, сувд, утас даруулах оёдол, хөндий зүүний хатгамал, зээгт наамал, зоос ширээний зэрэг олон төрөл зүйлтэй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу