МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХЧИН ХУРИМЫН ЁС, ЗАЙН ҮЙЛ

ЗАХЧИН ХУРИМЫН ЁС, ЗАЙН ҮЙЛ

Эцэг эх нь хүүгээ эрийн цээнд хүрч өрх толгойлох боллоо гэж үзвэл түүнийг гэрлүүлэх тухай далдуур зөвлөж, тухайн нутаг усандаа хэний сэвгэр гэр орондоо тустай, зан сайтай, унд устай, ухаан сэргэлэн болхыг ярилцаж, нас, жил, мэнгэ, суудал таарах эсэхэд ихээхэн санаа тавьдаг ажээ. Буурлуудаас охины эцгийн удмыг 5-7 үеэс нь асуун, өөрийн “хавтгай ясны хэлтэрхий” хэмээх нэрээр уламжлан хэлэлцдэг ясан төрөлд холбогдолгүйг тогтоогоод бэр болгон гуйхаар шийддэг. Бэр гуйх ёс нь Захчин хошуунд “үг хэлэх”, “ам сонсгох”, “хэл хүргэх”, “хадаг өгөхөө сонсгох” гэсэн хэд хэдэн янз нэрлэдэг. Ам сонсгон ураг барилдах хэрэг ёсчлон бүтсэний дараа Захчины гэрлэх хуримын уламжлалаар хүүхнээ гурван жил өнгөрсний хойно бэр буулган авдаг бөгөөд энэ хугацаанд сэвгэрийг гэрлэх хүртэл нь хадмуудад нь огт үзүүлдэггүй нуудаг заншилтай байсан гэдэг. Хүүхнийг гуйж хадаг тавьж зөвшөөрүүлсэний дараа хэд хоногооос “сүй хүртэж хадаг барих” нэгэн ёс гүйцэтгэдэг. Идээний дээж барьсанаас хойш хоёр тал худ ураг барилдахаа өргөн олонд мэдэгдэхийн зэрэгцээ бас бэр буулгах сар, өдрийг тохиролцох бөгөөд үүнд хоёр талаас идээ цагаа, мах, архи зэргийг бэлтгэдэг байна. Эцгээс хэлэн хадгийг охины талын хүн бүрт аягатай сүү, хундагатай архины хамт барин гар цайлгаад найраа эхлэдэг. Захчин хуримын ёсыг хэл хүргэх, баталгаа хийх, хадаг арих, идээний дээж хүргэх, ёс барих, хүргэн айлчлах, хуримын мэдээ, гэдэг буулгах ба дэр дэвсгэр эсгэх, их хуримын мэдээ, бэр буулгах, охин мордуулах, бэр мөргүүлэх, шинэ гэрийн хурим, бэлэг өгөх, хөшиг тайлах зэрэг хэдэн талаас нь тоочсон байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу