МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХЧИН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ЗАХЧИН ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Захчин эрэгтэй хүний дээл /дэвэл/-ний зах эргэн тойрон “цалам”, хормойн хөвөөгөөр “кааз”  буюу өргөн эмжээр тавина. Зуны цагт элгэн дээл, заграга /ямааны арьсан дээл/ өмсөж, өвлийн цагт “үч” буюу өнгө татсан дээл өмсөх нь ховор харин нэхий, арьсан дээл өмсөнө. Хар, улаан, хүрэн өнгийг цээрлэнэ. Хүүхдүүд “баарзаг” буюу тарваганы арьсан дээл голдуу өмсөнө. Шинэ дээл хувцсыг мялаахдаа:

Хормойноосоо эхэлж сэмэрч

Ханцуйнаасаа эхэлж шүүрч элэгдэх болтугай

гэж ерөөх бөгөөд “ээм” буюу мөр сэмрэх, өвөр цоорохыг цээрлэдэг.

Захчин эхнэр дээл Ойрадын бусад ястны дээл хувцастай ойролцоо. Бугуй хэсгээрээрээ бариу, өргөн ханцуйтай дээлний гадуур цагаан зах бүхий цэгдэг өмсөнө. Цэгдэгний 2 ташаанд оосортой бэл уяад шар, цагаан, улаанаас өөр өнгийн 6-8 алчуур зүүдэг. Эхнэр хүн алчуур зангиддаггүй үргэлж малгай өмсөнө. Улаан залаатай, дугуй оройтой, 32 ширээс, жижиг сүмбэ бүхий хурганы арьс, ангийн арьсаар гоёсон “халбан малхай” буюу малгай, лоовууз, тоорцог өмсөнө.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу