МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХЧИН БОГИНО ДУУ

ЗАХЧИН БОГИНО ДУУ

Захчины богино дууг сэдвийн хувьд аж байдлын, түүхэн, элбэрэл хайрын, сургаалын, шог хошин гэх мэтээр ангилж болно. Ойрадын бусад ястны дунд дуулагддаг, тэр дундаа Торгуудын дунд дуулагддаг дууны хувилбартай ижил дуунууд нэлээд түлхүү байдаг. Тухайлбал:

Толхаан цаагуур орлоо Дамдин

Толхаа ээмээрээ даялнаа Дамдин

Хууя Дамдин, хууя Дамдин 

/Захчинд “Хууя Дамдин”, Торгуудад “Хууш Дамдин” гэсэн нэрээр дуулагддаг./

Мөн Захчин төдийгүй Ойрадад дуут бий нэлээд түгээмэл байдаг. Тухайлбал, Захчины “Гүйлгээ” хэмээх дуут бий нь үдшийн бүрийгээр хайртай сэвгэрээ зорин тэмээгээр жонжуулж яваа залуугийн сэтгэлийг илэрхийлсэн түргэн цоглог аятай.

Дэрсний чинь толгойгоор

Дэрэлзүүлтэл гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ

Дөрвөн аймгийн улс Гайхалзтал гүйлгэнэ гүйлгэнэ гүйлгэнэ /Гүйлгээ/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу