МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХЧИН БИЙ БИЕЛГЭЭ

ЗАХЧИН БИЙ БИЕЛГЭЭ

Баруун Монголын Урианхай, Торгууд, Дүрвэд, Баяд, Захчин, Казах, Хотон, Мянгадын бий биелэг нь ахуй байдлын нийтлэг хэв шинжээрээ адил төстэй мэт боловч, хөдөлгөөн тус бүрдээ өөр өөр намба төрх, утгыг хадгалсан, өвөрмөц давтагдашгүй шинжийг агуулдаг. Ойрадын дээрхи олон овог, ястны бии биелэгийн төрх намбыг ялгахад тэдгээрийн хөгжмийн уламжлалт зэмсгийн ая хамсраа онцгой үүрэгтэй байдаг. Тухайлбал Урианхай, Торгуудын бии биелэгийг нь товшуурын эгшгэнд голлон биелдэг байхад, Казахуудад доомборын аясаар биилэх нь тохиромжтой байдаг. Дөрвөд, Баяд, Захчин, Хотон ардын бии биелэгийн эв намба нь экилийн уран татлагад илүү тодордог. Монголчуудын уламжлалт бүжиг – бий бийлэг нь Монгол Улсын соёлын биет бус өвийн ховор хосгүй өвийн зэрэглэлд багтдаг бөгөөд 2009 онд ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет өвийн дэлхийн жагсаалтад бүртгэн тунхаглагласан болно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу