МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЗАХЧИН АМАН АЯЛГУУ

ЗАХЧИН АМАН АЯЛГУУ

XVIII зууны үед Зүүнгарын хаант улсын зах хязгаарыг сахиулахаар Ойрадын овог аймгуудаас томилогдсон цэрэг ардаас Захчингууд үүсчээ. Нэрийн гарлын хувьд нутгийн захыг сахисан хүмүүс гэсэн утгаар Захчин хэмээн нэрийджээ. Зан заншил, хэл аялгууны хувьд Торгуудтай ойролцоо. Захчин аман аялгууны онцлогоос дурьдвал: чиглэхийн тийн ялгал “руу”, “рүү” нь “аад”, “ээд”  нөхцөлтэй /хүүхэд гал руу зүтгэж байна-хөвүүн галаад зүтгээдаанаа/, “цаа”, “цээ”-хэмжээ заадаг /хонины хар туурайгаар татсан цас орлоо-хонаа хар турууцаа цасун орлаа, ус өвдгөөр татаж байна-усан өвдигцаал ана/, ерөнхийлөн болон биеийн хамаатуулахдаа “м” дагавар /морь минь эцээд байна-морим эцээдээна, тэр минь яагаад ирсэнгүй вэ?-тэрим яагаад ирсингуа?, хөл минь өвдлөө-хөлим өбдлээ/, би, чи, та гэсэн төлөөний үгийг үйл үгийн ард “б”, “ч”, “т”-гээр хэлдэг /би тэглээ-тэглээб, би явлаа- ёоблооб, чи тэгээрэй-тэгийч, та тэгээрэй-тэгийт/, “т” дагавар нь олон тоо илэрхийлэхээс гадна гуйж хүссэн хэлбэр илэрхийлнэ /та тэгээрэй, та нар тэгээрэй-тэгийт/, нөхцөлт үйл үг “жим”, “жимт”, “жимц”, “жиглэм”, “жиглэмц” гэх мэт нөхцөлтэй /тэгжим, ингэжим, та явбал-явжимт/. Захчин аман аялгууны үгсийн санд байх боловч бичиг зохиолын хэлэнд ховор тохиолдох үгс нэлээд би. Тухайлбал, бөгж-билсга, ээмэг-сийк, тооно-гараац, ташуур-малиа, цогих-оворгох гэх мэт.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу