МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ЕРТӨНЦИЙН ГУРАВ

ЕРТӨНЦИЙН ГУРАВ

Ертөнцийн гурав нь гурван мөрөөс тогтох бадаг бүхий шүлэглэсэн хэлбэртэй ба эдгээр гурван мөрөөрөө бодит байдал, хийсвэр зүйл, гүн ухаан, амьдралын утга учир гээд бүхий л зүйлсийг оновчтой хэлж чаддагаараа онцлогтой. Монголчууд эрт дээр үеэс ертөнцийн гурвыг үр хүүхдүүддээ цээжлүүлэн ой тогтоолтыг нь сайжруулж, оюун ухааныг нь тэлж, амьдралын ухааныг сургаж иржээ. Мөн ертөнцийн гурваас харьцангуй цөөн тоотой боловч ертөнцийн дөрөв, тав, ес гэж бий. Ертөнцийн гурвын бүтэц зохиомж нь ихэнхдээ Монгол домог зүйн дээд, дунд, доод гурван тив, эсвэл сав, шим, хүний гэсэн гурван ертөнцийг нэгэн төлөөлөл болгож, бүхий л ертөнцийн дүр зургийг харуулахыг оролддог бусад үндэстний аман зохиолд бараг үгүй онцгой соёлын өв юм. Жишээлбэл,

Арван тавны сар сайхан(Сав ертөнц)

Атар газрын цэцэг сайхан(Шим ертөнц)

Аав ээжийн сургаал сайхан(Хүний ертөнц) гэсэн бол мөн

Тэнгэр одоор баян(Дээд тив)

Газар үндсээр баян(Дунд тив) Далай усаар баян(Лусын орон) зэргээр Монголчуудын гурвын тооны бэлгэдэлээс улбаалсан уламжилж хөгжсөн соёлын өв юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу