МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨН УТАСТ ХУУР ТОГЛОХ УРЛАГ

ДӨРВӨН УТАСТ ХУУР ТОГЛОХ УРЛАГ

Монголчуудын эртнээс үлгэр тууль хайлж, ерөөл магтаалаа хэлж ирсэн Дөрвөн утаст хуур нь эртний хөгжмийн зэмсэг юм. Энэхүү хөгжмийг Эзэн Чингисийн үеэс хөгжиж Хубилай хааны ордоны хөгжимд орж байсан гэж үздэг. Айл өрх дунд бас хааны ордонд 2 төрлөөр хөгжиж байсан гэдэг. Энэхүү хөгжим нь өдгөө Монголд ховордож тоглох хүн бараг үгй болж, харин Өвөр Монголд нилээд хүмүүс тоглож сонирхож байгаа тухай мэдээ бий. Дөрвөн утаст хуурыг арал зандан, хүрмэн үнэт модоор хийж байсан ба дахин сэргээж хийхдээ хусаар хийсэн нь дутахааргүй болжээ. Олон зууны турш нэг бүдгэрч нэг тодорсоор ирсэн энэ хөгжим маш ховордсон бөгөөд том хуурыг нь Аргил буюу Тэмээн хуур хэмээн үлгэр тууль хайлж, нарийн 3 хөгтэй, нарийвтар хуурыг ямаан хуур, арай аргилдууг нь хонин хуур хэмээн нэрлэж байжээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу