МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ДӨРВӨД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Дөрвөдүүд бэр гуйхдаа эхлээд охины эцэг эхээс бэр гуйж очих зөвшөөрөл авна. Ингэхдээ хүүхэд нь эндээгүй хүнийг явуулдаг. Охиныг гуйх зөвшөөрөл авч чадвал хүүгийн эцэг өөрийн ах дүүсийн хамт охины аавынд очиж хадаг барина. Хүнтэй газар хүн, хүнгүй газар мод чулуу гэрч билээ, үүний урьд үгээ хэлүүлсэн болохоор үүгээр баталья хэмээн хадгаа барьдаг. Охиноо өгөхийг зөвшөөрвөл хүмүүсийн барьсан идээний дээжээс амсуулдаг уламжлалтай. Дараа нь хуйх хүргэх ёс үйлдэнэ. Ингэхдээ хүүгийн талаас хоёр хүн идээ, үс, архи, бяслаг авч очоод охины хоёр сүлжсэн үсийг хорин үсэн хоёр боллоо гээд охины үсийг задалж нэг сүлждэг. Үүний дараа зус тавих найр, хүргэн үзэгдэх ёслол болдог. Хүргэн үзэгдэх ёслолт хүргэн хадам болох айлдаа ирж цай амсана. Дөрвөдийн хуримлах ёсыг ам алдуулах, зул дээж өргөх, ёс хадаг хүргэх, эд өгөх найр, гэр бүрэх, дэр нийлүүлэх, дэвс өргөх, охин мордуулах, хэл хүргүүлэх, бэр мөргүүлэх, нохой сэтэрлэх, шанага сэтэрлэх, бэрд мал зүслэх зэрэг явцаас явагддагийг тодорхойлон бичсэн байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу