МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ДӨРВӨД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Дөрвөд эрэгтэйчүүд болон залуу охид өвлийн улиралд “дэвэл” буюу цагаан нэхий дээл, “үч” буюу өнгө татсан хурган дээл, зундаа “лавшиг” хэмээх тэрлэг өмсөнө. Цагаан, цэнхэр өнгө голлох бөгөөд эрчүүд нь хөх цэнхэр өнгийн бүс бүсэлж, хоёр ташаа руугаа бүснийхээ үзүүрийг унжуулна. Дээлний эмжээрийг хараар /каазлан/ эмжинэ.  Гэрлээгүй охид буюу сэвгэрийн тэрлэг нударгагүй, зах нь гадагш эргэсэн, зах, энгэр, ташаа, ханцуй, хормойг гоёмсогоор эмжсэн байдаг. Дөрвөд эхнэрүүд тэрлэгнийхээ гадуур “цэгдэг” өмсөнө. “Сүйжин” хэмээх шовгор гурвалжин дүрсийг хатгамлан оёсон цагаан зах зүүнэ. Тэрлэгний нарийн зах, нударга, цэгдэгний цээж, хормой, ар оноог улаанаар эмждэг. “Малхай” буюу малгай нь төгрөг, тойруул, халван, хасаг зэрэг хэд хэдэн төрөл байснаас хамгийн түгээмэл нь тоорцог болон дуулха малгай юм. Эрэгтэйчүүд нь ихэвчлэн арьс үсээр эмжсэн хоёр хажуугийн чих том, урд хойд чих нь жижиг эсгий тоорцог, эмэгтэйчүүд нь дээрээ жинстэй, урт улаан мяндсан залаатай, хөх торгон гадартай, 4-6 тал бүхий тоорцог өмсдөг. Дуулха малгайн шил дээлийн зах давсан урттай, хурга болон үнэгний арьсаар доторлож, орой дээр нь улаан цацаг юмуу, улаан бөс хаддаг. Дөрвөдүүд “дөрвөд гос” хэмээх гутал өмсөнө. Дөрвөд гос нь Монгол гутлын нийтлэг хэлбэртэй боловч түрий толгой үргэлж, эсгий улгүй гадна талаас нь дан ширээр улладаг /3 давхар/, “шивэр” буюу эсгий ул дэвсэж өмсдөг. Эсгий оймсны оронд “дуганцаг” хэмээх эсгийгээр оёсон зүйл, “дахмай” хэмээх арьсан дулаалга өмсдөг байжээ. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу