МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨД БОГИНО ДУУ

ДӨРВӨД БОГИНО ДУУ

Нэрт Монгол судлаач Б.Я.Владимирцов “Дөрвөдөд уянгын болон уянга туульсын дуу, аж байдлын дуу, мөн шашны агуулгатай дуу ч нэлээд байдаг. Дөрвөдүүд нүүж сууж явах, ер нь аль л бололцоотой үедээ дуугаа дуулж байх дуртай, олон хүн цуглардаг найрын үед олон цагаар ая дуу өргөнө, хүрээ хийдэд дуу дуулахыг хориглох боловч шашны баяр ёслолоор лам нар айраг ууцгаан шөнө дөл болтол дуулж найрладаг” гэж тэмдэглэжээ. Дөрвөд ардын дууг “шаштир дуу”, “айдам дуу”, “шалиг дуу” хэмээн ангилах бөгөөд  шаштир дууг намрын цагт лам нар хөдөөлж “чигээчлэх найр”-ын үеэр голдуу дуулдаг. Айдам буюу “саваан дуу” нь  хурим найр, овоо тахилга, баяр ёслолын үеэр хэдэн хоногоор үргэлжлүүлэн давтахгүйгээр дуулдаг уртын дуу юм. Харин “шалиг дуу” хэмээх нь ардын богино дуу юм. Дөрвөд ардын дууг Ойрадын бусад ястны нэгэн адил “Арван гурван хүлгийн дуу” хэмээн нэрлэх нь бий. Ойрадын олон ястны дунд түгээмэл дэлгэрсэн эдгээр дуунууд нь үг, аялгууны хувьд бага зэргийн ялгамжтай байдаг. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу