МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨД БИЙ БИЕЛГЭЭ

ДӨРВӨД БИЙ БИЕЛГЭЭ

Монгол ардын бүжгийн урлагт Дөрвөдийн бий бийлэх бүжиг зүй ёсоор орно. Дөрвөдүүд бүжгийг “бий” бүжиглэхийг “бийлэх” хэмээн нэрлэнэ. Бийг хуурын тусгай аялгуунд бийлдэг. Дөрвөдийн бийлгээ нь жижиг зайд бүжиглэдгээрээ бусад бүжгээс онцлог. Тэд бийлэхдээ ганц ганцаараа цувж босч бийлдэг. Дөрвөдүүд голдуу хавар, зун, намарт айлууд бөөнөөрөө буух  үед нэг нэгнийдээ цугларч биелдэг, биелэхдээ эрэгтэй, эмэгтэйгүй гараа далдалж дээлийн буулгасан нударгыг дотогш нь атгаж, эрэгтэйчүүд тайван байдлын бэлгэдэж хутгаа буулган бүжиглэдэг ёстой байна. Дөрвөдийн “аягатай бүжиг”-т эмэгтэйчүүдийн цээжний сул чичиргээ бүхий уян хөдөлгөөн дээр үндэслэн толгой дээрээ тавьсан аягатай сүүг цалгиулалгүй бүжиглэдэг онцлогтой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу