МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДӨРВӨД АМАН АЯЛГУУ

ДӨРВӨД АМАН АЯЛГУУ

XV зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд нэгдэж зонхилох аймаг болсон Дөрвөдүүд нь Дүрбэн /дөрбен/ хэмээх эртний Монгол аймгийн үр хойчис юм. Дөрвөд ястан Увс аймгийн Давст, Сагил, Түргэн, Бөхмөрөн, Ховд, Өмнөговь, Өлгий, Улаангом, Наранбулаг сум, Ховд аймгийн Дөргөн сум, БНХАУ-ын Шинжян Уйгур, ӨМӨЗО-д аж төрж байна. Дөрвөд аман аялгуунд “о”-г “ө”-гөөр /тормолзоно-төрмөлзөнө, орой-өрэй, “ө”-г “ү”,”э”-ээр /өмсөх-үмсэх, өвөл-үвэл/, “б”-гийн арын “и”-г “ү”-гээр /битүү-бүтүү, бичиг-бүчүг/, ихэнхи нэр үгийг “н”-тэй  /чихэн, хавсан, усан, модон, үсэн, хэлэн/, “ш”-г “ц”-ээр /шар-цар/ гэх мэт хэлдэг. Мөн зарим үг залгаврын чанартай болсон /байдийм биш-байдаг юм биш, байдгоом байлаа-байдаггүй юм байна билээ/ зэргээр хэлдэг. Үйл үг нь биеийг хувилгадаг тусгай бүтээвэртэй /би ирнайв-би ирнэ, маа нар ирнайвт-бид нар ирнэ, ирнэч?-чи ирэх үү?, та ирнэт?-та ирэх үү?, та нар ирнэт?-та нар ирэх үү?/, “сугай”, “сүгэй” залгаврыг “тхэй”-гээр /Ах гэртээ бачим харьтхай. Ах гэртээ түргэн хариг. Эгч гэртээ түргэн иртхэй-Эгч гэртээ түргэн иртүгэй/ хэлдэг гол онцлогтой.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу