МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДУУТАЙ ХУРУУ

ДУУТАЙ ХУРУУ

Энэхүү төрөл нь Монгол Улсын Сайн ноён хан аймгийн Дайчинвангийн хошуу буюу одоогийн Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт, Баацагаан сумдын ард түмний дунд үүсэж хөгжин тархсан. Дуутай хуруу нь “Аравдах” тоглоомтой төстэй боловч хуруу таах явц нь арай өөр байдаг. Дуутай хурууг 2 хэлбэрээр нааддаг. Нэгдүгээрт, Хүрээ хуруу, Хоёрдугаарт, Орчин үеийн хуруу гэнэ. Хүрээ хуруу гэдэг нь зөвхөн нэг тоо хэлж таадаг. Хүрээ хэлбэр бол шууд 10 гэчихнэ. Орчин үеийн хуруу гэдэг нь нэг тоогоор бус давхар тоо хэлэх, энэ ижил, энэ адил, ингэж суу гэх мэт үг хэллэг нэмж өөрчлөгдсөн наадгай юм. Орчин үеийн хуруугаар хоёр хүн хорин хуруун дотроо 2 хүний гаргасан хурууны нийлбэрийг таадаг. 2 хүн хоёулаа адил тоо хэлээд адил хуруу гарвал “Амь дүйх” гэдэг. Амь дүйхэд давалцахгүй, бөхөөр бол хайнцаж ахин хуруу гаргадаг. Үндэсний бөхийн дэг жаягтай адил төстэй зүйл их бий. Дуутай хуруу гаргахдаа Талцаж гаргах /хуруудах хүмүүүс хоёр хуваагдаж хоорондоо 20-иос доош хүн хуруу гаргана/, Аймаглаж гаргах /20-иос дээш хүн 5-8 хүн аймаг болж гаргана/, Тойрч гаргах /6-аас доош хүнтэй үед 1 хүн бусад хүнтэй хуруу гаргана/, Хөөцөлдөж гаргах /нэг хүн эхлээд тойрох байдлаар гаргаж яваад унасан газраа зогсож дараагийн хүн цааш мөн адил үргэлжлүүлнэ/ гэсэн төрлөөр гаргадаг. Дуутай хуруу нь сөнгөө тойрсон хуультай, дэг журамтай, хөдлөх бүх үйлдэл дэг журмын дагуу явагддаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу