МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДОМ

ДОМ

Монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил болгосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зан үйл юм. Харин хараал зүхлийн дом бол номхотгох зорилготой байсан. Ийнхүү Монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа. Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болохын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгддэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу