МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДОМ ШИВШЛЭГИЙН АРГААР АНАГААХ АРГА УХААН

ДОМ ШИВШЛЭГИЙН АРГААР АНАГААХ АРГА УХААН

Монгол дом нь тодорхой зан үйлийн хэлбэртэй бөгөөд бас үгээр илэрхийлсэн шившлэг дайж хийдэг, нийтээр зуршил болгосон нэгэн хэвийн үйлдлэг юм. Монгол дом нь ихэвчлэн урьдчилан сэргийлэх эсвэл анагаан эдгэрүүлэх чиглэлтэй боловч заримдаа хараал зүхлийн буюу номхотгох хандлагатай байдаг. Урьдчилан сэргийлэх домыг уг хэрэг явдал болохоос өмнө ялангуяа аян замд гарах, их үйл хэрэг бүтээх хүнд зориулан үйлддэг. Харин анагаах, эдгээх чиглэлийн дом нь нэгэнт илэрхий болсон өвчний эсрэг үйлдэх зүйл юм. Ийнхүү Монгол дом хүний тодорхой хүсэл бодлын илрэл болж байлаа. Монгол түмний ахуй амьдралд дом шившлэгийн ёсон өргөн нэвтэрсэн зан заншил болохын зэрэгцээ шашин номын зан үйлд өргөн хэрэглэгдэгээрээ заншил, зуршлын үйл болон үлджээ. Хүн өөрийгөө хамгаалахаар бодож олсон аргын эртний хэлбэр нь дом юм. Хүн өөртөө ялангуяа аминдаа аюул учрахад хэрхэн түүнтэй тэмцэх, хэрхэн түүнээс амиа авч гарах талаар эрт баларын цагаас байнга бодож, сэтгэсээр, боломжтой аргуудыг гаргасаар ирсэн. Хүн төрөлхтөн эртнээс өөртөө тохиолдсон өвчин зовлонг анагаах, өвчнөө илааршуулхын тулд элдэв арга хэрэглэн туршиж амьдралын урт хугацааны туршид анагаахуйн тодорхой мэдлэгийг хуримтлуулсаар ирсэн түүхтэй билээ. Эрт үеэс уламжлагдан ирсэн домын ёсон монголчуудын язгуурын шүтлэг болох бөө мөргөлийн гаралтай, тэдгээрийн домнох, засах аргын учралаар бий болж, хожим “хаш хайрцаг”-ийн тарни шившлэгээр баяжигдан уламжлагдсан ажээ.  Дом нь сэтгэлзүйн үзэгдэл, сэтгэлзүйн чанартай үйлдлүүд юм. Домнохуйн ухаан нь 3 хэлбэртэй байдаг байна. 1.Үйлдлэгийн ид шидээр домнох 2.Үгээр илэрхийлэн шившлэгээр домнохуй 3.Дүрс билэгдлээр домнох.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу