МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДОМОГ

ДОМОГ

Хүүрнэн өгүүлэх аман зохиолын нэгэн томоохон төрөл зүйл нь домог бөгөөд ардын аман зохиол ямагт түүхэн үйл явдлын дагуул байсны илэрхийлэл болж байдаг. Домог үлгэр гэдэг нь тус тусдаа утга илэрхийлэгдэх бөгөөд ерөнхийд нь тодорхойлбол тухайн үед болсон үйл явдлыг ам дамнан уран яруу хэллэгтэй мөн үйл явдлын дүрслэлийг нилээд их хэтрүүлэгтэйгээр илэрхийлэхийг хэлнэ. Домог гэдэг нь эрт дээр үед болсон тухайн үйл явдлыг илэрхийлэх бөгөөд үнэний улбаатай байдаг. Мөн дүрслэлийн хувьд хэтрүүлэгтэй байдаг болно. Домгийн үе: Эртний үед хүмүүсийн хувьд бүх л ертөнц гайхамшиг ба энэ бүх зүйлийн цаана ямар нэг далдын, ид шидийн зүйл байгаа хэмээн итгэж урт хугацааг туулсан. Хорвоо ертөнцийн энэ л гайхамшигуудад өөр өөрийн тайлбаруудыг өгч байсан. Энэ үед домгоор бүгдийг тайлбарлаж байсан ба тухайн үед “шинжлэх ухаан”-ы үүрэг гүйцэтгэж байсан. Домог (миф) бол ид шид, уран яруу дүр, дүрслэмж, бэлгэдэл, оюун сэтгэхүй хослон чуулсан утга соёлын арвин өв юм. Түүх домгийг сэдэвчлэн дараах байдлаар ангилж болдог. Үүнд:

  • Угсаатын түүх домог
  • Газар, усны нэрийн түүх домог
  • Түүхэн явдлын домог
  • Аж байдлын домог

Соёл, ёс заншлын домог г.м

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу