МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДОМБОРЫН КЮЙ

ДОМБОРЫН КЮЙ

Монгол Улсын хэмжээнд Баян-Өлгий  аймагт болон Казах түмэн оршин суугаа бусад газар голчлон  тархсан. Олон мянган жилийн турш Домборын чавхдасаар түүх соёлоо бичиж ирсэн Казах түмний язгуур хөгжмийн зэмсгийн нэг бол Домбор юм. Казахууд домбороор тоглосон аялгуугаа “Домбор кюй” гэдэг ба хөгжмийн хэмнэл болон тоглох арга технологийн хувьд өөр өөр байдгаас шалтгаалан цохиур болон пиццикато гэсэн хоёр төрөлд ангилдаг. Домборыг хийхэд 3-10 хоногийн хугацаа шаардах бөгөөд нарс, гүйлс, хушга, яламны модоор гол хэсгийг нь хийдэг. Нуман хэлбэрийг гаргахад хамгийн төвөгтэй аж. Домборын урлаг нь дуу эгшиг, дуулах урлаг, бүжгийн хөгжим, тоглох арга технологи, хөгжмийн зэмсэг буюу хийх технологи гэсэн таван хэсгийг хамардаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу