МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРЬГАНГА ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ДАРЬГАНГА ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Дарьгангачуудын хувцас өмсгөл ерөнхийдөө Халхтай төстэй боловч илүү гоёмсог талдаа байдаг. Дарьганга эрчүүд дулааны улиралд тэрлэг, дан дээл, өмд цамц, цув, юүдэн, сэрүүний улиралд хөвөнтэй, хурган дотортой, сэнсэн, үзүүрсэг, зувцаа, нэхий дээл, хүрэм, ханжаар /хантааз/, дах зэрэг хувцас  өмсөнө.  Дээл нь босоо захтай, энгэр, зах нь дан эмжээртэй, ихэвчлэн нударгагүй байдаг бөгөөд нударга нь зэрэг зиндаа, нас намбыг илтгэнэ.

Дарьганга эхнэрийн дээл хоргой торгон нударгатай байхаас гадна тохой хэсгийг мөн хоргойгоор оёдог. Дээлний гадуур түүнээс 4 хуруу богино, задгай энгэртэй, хоёр талдаа оноотой, хоргой ууж өмсөнө. Уужны шилбэнээс “шалиг” хэмээх хагас дугуй хэлбэртэй зүйлийг зүүсэн байх бөгөөд унжсан мөнгөн оосруудаас хөөрөг, хямсаа, чимхүүр, шүдний чигчлүүр, зүү утас, чихний ухуур зэргийг зүүсэн байдаг.

Дарьганга эмэгтэй хүүхэд дээлний гадуур хошуу хэлбэрийн ар өвөртөө хээ угалзтай “заам”, хөвгүүд хантааз буюу “ханжаар” өмсөнө. Мөн зуны улиралд дээлний оронд өвдөгөө хүрсэн “морин цамц” өмсдөг байжээ. Гутлын хэлбэр хийцийн хувьд Монгол гуталтай ижил бөгөөд угалзны тоо /16, 32, 64 угалзтай/, улны хийц /наамал улт, ширмэл улт/, барьж оёсон сарьсаар /хоёр, гурав, дөрвөн сарьстай/ гэх мэтээр хэлдэг. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу