МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРЬГАНГА БОГИНО ДУУ

ДАРЬГАНГА БОГИНО ДУУ

Дарьгангачууд хэдэн зуун жилийн өмнөөс Баруун Монгол, Өвөр Монгол, Халхаас ирж Ар, Өвөр Монголын зааг нутагт амьдарч ирсэн тул тэдний эдийн болон оюуны соёл өвөрмөц онцлогтой болон хөгжжээ. Энэ онцлог шинж нь  нутгийн аялгуугаар нь дамжин ардын дуу хууранд нь илэрсэн байдаг. Дарьганга айл бүхэн морин хууртай, эрэгтэй эмэгтэй хэн ч хуурдаж дуулдаг байжээ. Сэдэв агуулгын хувьд бусад ястны нэгэн адил аж байдлын, сургаалын, хайр сэтгэлийн, түүхэн сэдэвтэй дуунууд түгээмэл. Түүнчлэн хэн зохиосон нь мэдэгдэхгүй боловч хэнд зориулсан нь мэдэгдэх шог хошин дуу элбэг. Жишээ нь Дарьгангын Даржаа баян Богдын хүрээний Тогосын Шар хэмээх үзэсгэлэнт бүсгүйд дурлаж хамаг хөрөнгөө барсныг шоглосон “Даржаа гуай” дуунд:

Судгийн ногоо сугсраад байна Даржаа гуай

Сургийг нь дуулаад бөмбөрөөд байна Даржаа гуай

Хүрээ гэдэг хол шүү Даржаа гуай Хүрэн морь чинь тарган уу Даржаа гуай

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу