МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРЬГАНГА АМАН АЯЛГУУ

ДАРЬГАНГА АМАН АЯЛГУУ

Дарь овоо, Ганга нуураар нутагтай Дарьгангачууд 1690-ээд оны үед Манжийн хааны төмөр сүргийг адуулахаар сонгогдсон Цахар, Халх, Өөлдүүдээс угшилтай нэлээд хожуу үүссэн ястан юм. Тийм боловч бусад ястнаас ялгарах өөрсдийн дуу хуур, хувцас өмсгөл, гоёл чимэглэл, уран дархны урлал, найрын дэг ёсыг үүсгэснээс гадна онцлог аман аялгууг ч үүсгэжээ. Дарьгангачууд одоогийн Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Баяндэлгэр, Хонгор, Онгон, Наран, Халзан, Дарьганга, Асгат суманд амьдардаг. Халх аман аялгуутай нэлээд ойролцоо боловч зарим нэг ялгаатай. Жишээлбэл: Халх аялгуунд байдаггүй ыы эгшиг /хийморь-хыымър/ байдаг. Үгийн 1-р үеэс хойш уй хос эгшиг /харанхуй-харънггуээ, бадрангуй-бадрънггуээ/ ордоггүй. Ц-г з-ээр /цуц-зуц, цөцгий-зөцгий, цэх-зэх/,  з-г ж-ээр /заа-жаа, зөр-жөр/, х авиатай олон үгийг “г”-ээр /хавсар-гавсар, хавчаахай-гавчаахаа, хоч-гоч, хусуур-гусуур/ дууддаг зэрэг онцлогтой. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу