МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН /ЦААТАН/ БҮЖИГ

ДАРХАН /ЦААТАН/ БҮЖИГ

Дархадууд Хөвсгөл аймгийн БаянзүрхРэнчинлхүмбэУлаан-Уул, Цагааннуур сумын нутгаар голчлон амьдардаг. Дархадууд нь голдуу Монгол овгуудаас гаралтай ба ТүрэгСамоедь буюу Самоди (нэн) угсааны овгууд ч холилдсон гэж үздэг. Мөн ТуваЦаатангууд бүрэлдэхүүнд нь орсон байж болох юм. Дархадууд бөө мөргөлийг голлон шүтдэг. Дархадын хотгор нь тэдний нэрээр нэрлэгджээ. Монгол хэлний Дархад аялгаар ярилцдаг. Мөн Дархад хэмээх нэр Өндөр гэгээн Занабазарын харьяат шавь ардын нэрнээс үүссэн гэж эрдэмтэн Ж.Цэвээн, Г.Д.Санжиев, С.Бадамхатан нар үзжээ. Энэ тухай Дархан шавь гэдэг домог бий. Дархад бүжгийн намба төрх, өвөрмөц онцлог энэ угсаатны зан уламжлалтай холбоотой юм. Өөрөөр хэлбэл угсаатны хэвшиж тогтсон зан үйлийн хөдөлгөөн намба нь тухайн угсаатны бүжгийн үндэс болно уу гэхээс бэлэн зэлэн бүжиг амьдралд байдаггүй.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу