МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАН МУЖААНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ УРЛАЛ

ДАРХАН МУЖААНЫ БАГАЖ ХЭРЭГСЭЛ УРЛАЛ

Монгол урчуулын гайхамшигт уламжлал бол багаж төхөөрөх арга ухаан билээ. Өмнөх үеийнхээ дархчуулын уламжлалт арга барилыг сураад, туурвин бүтээхдээ бусдыг төдийлөн давтдаггүйгээр барахгүй нэг уран бүтээлч ч өөрийгээ хэт давтан хуулбарлах, зогсонги байдалд орхоос ямагт сэргийлдэг байжээ. Урчуулын уран сайхны сэтгэлгээгээ илэрхийлэх ид хав чухамхүү өөрийн гараараа хийсэн багажиндаа шингээстэй болчихсон байдаг юм. Тэдний багажны цохилт үнэхээр бядтай, томруун цохилттой, хээ угалз чимэглэл өсгөлөн томруун харагдах мөртлөө, уран чимхлүүр давхар ухац хийцтэй байдгийн жишээ олон бий. Монгол дархны урлагийн нэгэн өвөрмөц онцлог нь хэн хүний олноор үйлдвэрлэсэн багажийг голлохоосоо, өөрийн бүтээн туурвих зүйл уран сайхны үүдэл санаандаа хүрэх нөхцлийг хангах тийм багажийг зохион бүтээснээр бүхэл бүтэн багажны шинэ хэлбэрүүдийг бүтээдэг байна. Тиймээс ч авьяаслаг сайн дарханд бусадтай адилтгашгүй олон багаж байдаг. Дархан хүн хүн багшийн сургасны дагуу заавал багажаа өөрөө эхнээс нь дуустал дэс дараатай хийж дадах шаардлагатай билээ. Багажны эхний хатаалтыг “эхэлмэр хатаалга” гэх буюу дараахыг “хөрөв хатаалга” удаахыг “хөгшин хатаалга” гэж нэрлэнэ. Монгол дархны урлалын багажид алх, ац, бортого, бургуу, гударга, горви, дөш, дэн, дөшлүүр, дэнс, зуудаг, зүлгүүр, лав, ланс, лантуу, логоо, манцуу, налуур, нухуур, нүдэвч, нүхчүүр, ооль, ороогч, өнгөлүүр, өрөлбө, өрөм, салаа, самнаа, сий, сойз, тагли, тож, тулбар, тэвшүүр, тэшлэг үлээгүүр, үрлэвч, хаж, хайч, харлиг хумхи, хасуур, хямсаа, ховч, хөөлтүүр, хөөрөг, хув, хулга, хулгуу, хумс, хутга, хуурай, хүлхүүр, хэв, хярс, хясаа, цавчуур, цод, цой, цоолго, цоолтуур, цохиур, цүүц, шаалтуур, шаван, шанаг, шивлүүр зэрэг 500 гаруй нэрийн зүйл орно.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу