МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

ДАРХАД ХУРИМЫН ЁС, ЗАН ҮЙЛ

Хуримын зан үйл бол худ ураг бололцох 2 айлын хооронд явагдах бэр гуйж ураг тогтох, хуримын өдөр хугацаа болзож бэлтгэл хийх, саадаг мордох ба хүүхэн талын найр, бэр буулгах гол найр, хүүхэн эргэх, төрхөмчлөх гэх мэт бүхий л явцдаа ёслол үйлийг багтаадаг бөгөөд эдгээр явц нь дотроо тогтож журамжсан найр ёс горимтой аль олон ёслол үйлтэй байдаг. Хуримын зан үйл адил бус газар оронд янз бүрийн байдаг боловч, ихэвчлэн бэр гуйхаас эхлээд хуримын бэлтгэл хийхийг багтаасан хуримын ёслолын өмнөх ёс заншил, саадаг мордож бэр тосох ба хүүхэн талд явагдах найр болон хүүхэн хүргэж ирээд хүү талд болох бэр буулгах гол найр зэрэг хуримын ёслолын ёс заншил, бэр буулгах ёслолын дараа явагдах суудлын эргэлт, бэр тушаах, үдлэг тавих, борви тойгийн найр, ажил тушаах, хүүхэн эргэх, төрхөмчлөх гэх мэт хуримын ёслолын дараах ёс заншлыг багтаадаг байна. Дархад хуримын зан үйлд бага тогтвор, их тогтвор, саадаг мордох, манлай зориг мэдүүлэх, нэр жил асуух, хүргэн мөргөх, хүүхэн богтолж мордуулах, угтуул оруулах, бэр буух, шинэ бэр галд мөргөх, шинэ бэр ихмэдэд мөргөх, гэрийн  хурим, илийн цай, их бага эргэлт зэрэг орно хэмээжээ. Дархад нь Хөвсгөл аймгийн баруун сумдаар нутагтай Монгол үндэст ястан юм. 2010 оны хүн амын тооллогоор 21558 хүн Дархад хэмээн бүртгэгджээ. Дархад ястны бүрэлдэхүүнд нийт 32 овог байх бөгөөд Монгол угсааны Хар дархад, Ухаа дархад, Шарнууд, Барнууд, Чонод, Онход, Урад, Манхилаг, Хариад, Маанжраг, уйгар, хиргис, Хаасууд, Зоот, Соён, Илжгэн, Хорломай, Балагч, Эрхит , Хуулар гэх мэт олон овог байгаагаас хар дархад нь Халх, Хамниганы холимог гаралтай юм.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу