МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

ДАРХАД ХУВЦАСНЫ УЛАМЖЛАЛТ УРЛАЛ

Дархад ястны дээл хувцас Халх дээлийг бодвол намхан захтай, тавиу сугатай, өргөн ханцуйтай, дээлийн хормой нь дугуй хэлбэртэйгээс гадна ар хормой нь урд хормойноос урт байдаг. Нударгагүй, энгэр зах нарийн эмжээртэй боловч товчны шилбэ нэлээд өргөн. Дээхэн үедээ дөрвөлжин энгэртэй буюу Дархадаар “хирвээтэй” дээл өмсдөг байжээ. Дээлийн хирвээг хар тугал, унаганы арьсаар хадаж байснаа сүүлд хилэн, бөсөөр хийх болжээ. Дархад эхнэр хүний дээл цомбогор нударгатай, нударгыг дан, нарийн эмжсэн, ханцуйн мөрөвч түнтгэр байна. Мөн Дархадын зарим хэсгийн тухайлбал урд хэсгийн эхнэр хүмүүс дээлийн гадуур “ууж” өмсдөг бол зарим газар “ууж” өмсдөггүй.

“Дуудлага” буюу дуулга малгайг түгээмэл өмсдөг байжээ. Мөн сэтэрхий /ар шилний 2 талд сэтэрхий/, дугарган, хилэн, тоорцог /товорцог/, лоовууз  зэрэг малгайг улиралдаа тохируулан өмсдөг. Түрий боомондоо оёдолтой, ширмэл зуузай бүхий үхрийн ширний шар хальсыг нь авахгүй эсгийгээр доторлосон “ширэн гутал”, шормон гутал /бөсөөр доторлосон дан ширэн/, бойтог /хүүхэд, ахмад настанд зориулсан нэхий, арьсаар хийсэн/ зэрэг гутал хийж хэрэглэдэг. 

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу