МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАД БОГИНО ДУУ

ДАРХАД БОГИНО ДУУ

Дархад дууны онцлог өвөрмөц хэлбэр нь нэг дууны үгийг олон аяар буюу олон дууны үгийг нэг аяар дуулж болдогтоо байна. Янз янзын аянууд нь дууны ямар ч шүлэгт яг тохирдог нь зохиомж сайн, хэм хэмжээ, үг сайтайнх биз ээ. Харин нутгийн өвөрмөц аялгаар Хогорого, Тэнгис, Агар нутгийнхан зарим үед дууны давталгат хэлбэрийг хэрэглэдэг. Давтлага хэрэглэн дуулахад ая нь гэгэлгэн буюу нутгийн хэллэгээр уялгана болдог байна хэмээн судлаачид тодорхойлсон байдаг.  Дархад богино дууны бас нэгэн өвөрмөц онцлог бол Монгол даяар нэрийн хуудас нь болсон шог хошин дуу юм. Бараг зэрвэс харах төдийд л тухайн хүний гадаад төрх болон зан чанарын өвөрмөц онцлогийг тусгасан дуу зохиогоод дуулдаг, бэлэн цэцэлдэг авьяас билигтэй хүмүүс Дархад ардын дунд олон бий.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу