МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАРХАД АМАН АЯЛГУУ

ДАРХАД АМАН АЯЛГУУ

Эрт цагт Ойрадын бүрэлдэхүүнд байсан Дархад ястан нь Өндөр гэгээн Занабазар /1635-1723/-ын харьяат болсноор “дархан шавь” буюу Дархад хэмээн нэрийджээ. Бөө мөргөлийг голлон шүтдэг, тусгай зөвшөөрлийн бичиггүй бол нутгаасаа гарч явахыг зөвшөөрдөггүй байсан зэргээс шалтгаалан Дархадын хотгорт амьдардаг эдгээр хүмүүс бусад ястнаасаа тусгаарлагдан өвөрмөц ёс заншил, аман аялгууг үүсгэжээ. Дархадууд эдүгээ Хөвсгөл аймгийн Баянзүрх, Улаан-Уул, Цагааннуур, Ренчинлхүмбэ суманд амьдардаг. Дархад аман аялгуунд урт у, ү-г ихэнхдээ урт о,ө-гээр /уул-оола, уулзах-оолзаха, зүүд-зөөдэ/ дууддаг. Я-г и-гээр /ялз-илжи, ялзрах-илжирэхэ/, уй, үй-г уртаар /ханцуй-ханций, муруй-мурий/, д-г з-ээр, з-г с-ээр сэлгэж /гадаа-газаа, амьдрал-амижирал, шөнө-сөни/, т-г ц,ч-ээр, б,в-г м-ээр сольж /хавтас-хавцас, хатавч-хацавч, мацаг-бацаг, бохь-мохь/, зарим үг үеэр тонгорох /халбага-хаблага, тарвага-таварага, шийдвэр-шийвдэр/. Я, е, ё дагаврыг суу, сүү, соо, сөө, с-ээр /очсуу, явъсуу, ирсүү/, үйл үгийн б, в дагавар нь ирээдүй болон өнгөрсөн цагийн утгаар хэрэглэгддэг /би явна-йавахав, би очсон-очисомбо, очихоб-очно би/, мөн хоё хоё, аа хоё, хооеэ, хооеэ ш дээ /Айргээ амт л шингээсэн аяга л модаар барноот хоё/ гэх мэт аялга үгс өргөн хэрэглэдэг, мөн хүний нэрний “жав” төгсгөлийг “жий” хэмээн дууддаг /Даваажав-Даваажий, Чулуунжав-Чулуунжий, Баасанжав-Баасанжий/ зэрэг онцлогтой. Мөн үгсийн сангийн хувьд Монгол бичгийн хэлэнд хэрэглэгддэггүй ховор үгс ч бий. /Хонгорээгаа хөлсээг шингээсэн Хоодсаа /алчуураа/ гээж л хонхойлаав /харамсах, гол харлах/

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу