МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАЛНЫ МЭРГЭ

ДАЛНЫ МЭРГЭ

Далаар мэргэлж сурахын тулд үсэг, өнгө, хэлбэр, гадна байдал, ан цав гэсэн 5 шинжийг, далны ясан дээр байж болох тэмдэг бүрийг сайтар мэдэх ёстой. Даланд байдаг 5 шинж тэмдэг гэдэг нь 1.Бараавтар өнгөтэй, тослог бол: толгой дээрээ хар ноостой, нуруугаараа алаг, гэдсэндээ хүйсний хавьцаа хар, үс нь урт гахай адил явдалтай хонь, 2. тослог бус, дун цагаан өнгөтэй бол шар толгойтой, нурууны нь ноос боровтор хүрэн, ямаа адил тачир, ширүүн ноостой, янгир адил хэлбэртэй хонь, 3. Улаавтар судал бүхий, хавчигдуу артай бол улаан буурал өнгөтэй, өтгөн ноостой, том цүнхгэр гэдэстэй, ирвэсэрхүү маягтай хонь, 4. Цэнхэрдүү туяатай, маш нимгэн хөх толгойтой, сийрэг ширүүн үс ноостой, нохойтой төстэй хонь, 5. Тоос шороон өнгөтэй өтгөн ноостой, шилүүсэрхүү хонь байдаг. Далны толгойгоор эзнийг шинжих:1.далны толгой өргөн, ирмэг зах нь тавиу бол эзэн бэл чинээ сайтай, түвшин сайн хүн, 2.Далны толгой давчуу, хүнхэр байвал хонины эзэн дунд зэргийн хөрөнгө чинээтэй, ажил хэрэгтээ завгүй, 3. Далны толгой өргөн, зузаан бол эзэн уран цэцэн яриа хөөрөөтэй, хөгжилтэй хүн, 4. Далны толгой урт гонзгой, хавчиг нарийн бол эзэн нь ховдог, заваан болхи, нилээд гүймхий, бас муу хүн аж, 5. Далны толгой хатуу, нимгэн байвал эзэн нь худалч, зусар бялдууч хүн. Даланд тэнгэр орон, лусын орон, тэнгэрийн орон, дайсны орон, эрлэгийн 5 орон байна. Бас 5 төрлийн гал буй. Далыг нэг их ширүүн биш, бас хэт зөөлөн биш гал дээр шатаах ба шатааж байх үед чимээгүй байна. Хөл гарыг хооронд  зөрүүлсэн байдалтай байлгах, өөр зүйлийг бодож болохгүй. Далыг шатааж байхад час час гэсэн авиа гарвал хэрүүл маргаан болох. Далны яс гал дотор матийж махийвал галд тахил өргө. Далны ясанд гарч байгаа шинж тэмдгүүдийг цөмийг нь хэр зэрэг эзэмшсэнээс мэргийн үнэн зөв хамаарна. Дал худал хэлэх, андуурах гэж үгүй, харин хүн л түүнийг андуу зөрүү тайлдаг гэлцдэг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу