МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ДАЙРАЛЦАА ҮГ

ДАЙРАЛЦАА ҮГ

Уран үгийн холбоогоор оюун ухааны цэц булаацалдахыг “Дайралцаа үг” гэдэг. Дайралцаа үг нь эртний уламжлалтай. Дээр үед хүмүүс мэндээ мэдэлцэх, нутаг усаа асуулцах харилцан ярианаас эхлэн зарга үүсгэхэд нэг нь нөгөөгөө уран үгээр давах харилцаанаас үүдэн гарчээ. Дайралцаан бол хүүхдүүд хоорондоо хурдан сэтгэх чадвар шүлэглэх авьяасаа сорилцон цэц булаалдахад зориулагдсан уран хошин харилцаа шүлэг юм. Дайралцааныг хэлэхэд нэг хүн хуур хөгжим дарж түүний аялгуунд хоёр хүүхэд ээлжлэн харилцан мэтгэлцэж цэц булаалдсан уран хошин шүлэг хэлдэг бөгөөд хэсэг бүлгээрээ талцан хуучин уламжлалт тогтсон хэллэгүүдийг ашиглахын зэрэгцээ зарим зүйлийг өөрсдөө шинээр зохион хэлдэг байна. Дайралцааны шүлэг нь зохиомжийн хувьд тусгай эхлэл, өрнөл, төгсгөл бүхий хэсгүүдтэй байдаг.

Хуваалцах:

Share on facebook
Facebook
Share on twitter
Twitter

“НҮҮДЭЛЧИН” ДЭЛХИЙН СОЁЛЫН ФЕСТИВАЛЬ

“Нүүдэлчин” Дэлхийн соёлын фестивалийн удирдамж, гарын авлагыг эндээс татна уу